Ливийн Батлан хамгаалах яамны өндөр тушаалтны хэлснээр Хамис аль-Каддафийн хувь заяаны талаарх мэдээллийг шинэ засгийнханд түүний том ах Сейф аль-Ислам ярьжээ. ШҮҮЗ-ийн тагнуулын алба одоо Хамс Триполиос 90 км-ийн зайтай Тархун хотод байгааг мэдсэн гэнэ.
Өмнө нь ШҮҮЗ-ийн удирдлага 28 настай Хамисийг алагдсан гэж мэдэгдэж байв. Тэрээр Триполийн цэргийн академийг төгсөөд Москвад Фрунзийн нэрэмжит цэргийн академийг дүүргэжээ. Одоо баригдаад байгаа Сейф аль-Исламын хувьд гэвэл түүнд өмгөөлөл хэрэгтэй, бид асуулгаа явуулсан удалгүй хариу ирнэ хэмээн найдаж байна гэж Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Ив Даккор хэлэв.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Наванетхем Пиллэй мэдэгдэхдээ Каддафийн хүү мөн Ливийн тагнуулын албаны дарга асан Абдулла ас-Сенусси хоёрт хүмүүнлэг ёсоор хандах ёстой. Учир нь тэднийг хэрхэн баривчлах нь Ливийн ирээдүйн хууль зүйд чухал хүчин зүйл болно гэсэн байлаа.
"Ардын эрх" сонин