Чавес 2031 он хүртэл эрх барина

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Чавес 2031 он хүртэл эрх барина

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес төрийн дээд тушаалыг 2031 он хүртэл хашна гэдгээ хэлсэн байна. “Би уг нь 2021 онд тушаалаасаа явах гэсэн юм. Гэтэл сөрөг хүчин намайг үхнэ гэж байгаа болохоор би шинэ төлөвлөгөөтэй болсон. Бурхны ивээлээр, та бүхний дэмжлэгээр би 2031 он хүртэл засаг барина” хэмээн тэр оюутнуудтай энэ долоо хоногийн эхээр уулзахдаа хэлжээ.

Боливарианы хувьсгалын лидер ирэх жилийн аравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд итгэлтэй ялна гэв. Мөн тэрээр  “Социалист хувьсгалыг гүнзгийрүүлнэ, би хэчнээн ч амьдарсан өөрийн мөрөөдлийн Венесуэлийг үзэх болно” гэж Чавес хэлсэн байна.

Хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн ерөнхийлөгч “Социализм, социализм бас дахин социализм гэж тунхагласны дараа өмнөх үеийн үлдэгдэл хүчирхийлэл, гэмт хэрэг, тэгш бус эрх, авилга, хувиа бодолт зэрэг нийгмийн яр шархтай хийх  тэмцлээ эрчимжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж