Засгийн газартай хэлэлцээр хийж байгааг дэмжин улс орон даяар гал зогсооно гэж “Пакистаны талибуудын хөдөлгөөн” мэдэгджээ. Хэвлэлд өмнө гарч байсан мэдээгээр “Техрик-е талибан-е Пакистан” хөдөлгөөний дайчид төв Засгийн газартай хэлэлцээрт орлоо гэж талибуудын өндөр тушаалтан хэлжээ.
Пакистаны Дотоод хэргийн сайд Рехман Малик “Талибантай” хийх яриа хэлцэл нь тэдний зэвсгээ хураалгахгүй бол боломжгүй гэж мэдэгдсэний дараа талибуудын зүгээс гал зогсоох мэдэгдэл гарчээ. Үүний өмнөхөн талибууд эрх баригчидтай зуучлагч нараар дамжуулан хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд хэлэлцээр хүндхэн явагдаж байна гэсэн мэдээ хэвлэлээр гарсан байна.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин