![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2011/11/9be9cbdccedc9e42/e94c914a7f9e2b90big.jpg)
Анжелина Жоли 2000 онд “Оскар”-ын наадмын ёслолд хамт очсон төрсөн ахтайгаа камерын өмнө үнсэлцэж, өөрийгөө бисексуал гэж тодорхойлж байсан юм. Тэр бүү хэл “Foxfire” кинонд хамтран тоглосон лесби жүжигчин Женнитэй амрагийн харьцаа тогтоож байсан мэдээлэл ч бий. Харин хожим нь энэ тухай тэр “Хэрэв би Миллертэй суугаагүй байсан бол Женнитэй гэрлэх байсан. Миллер бол ямар ч эмэгтэй татгалзахын аргагүй сайхан залуу. Гэвч бид хэтэрхий залуу байсан болохоор гэрлэлт бүтээгүй” гэж ярьсан юм. Гэлээ гэхдээ Холливудын засаршгүй “play boy” Билли Боб Торнтонтой гэрлэж явсан Анжелина Жоли Брэд Питтэй гэрлэж, зургаан хүүхдийн ээж болсноосоо хойш сайн ээж, сайн хань болж чадсан. Жоли одоо 1990 оны Боснийн дайны хар өдрүүдийн тухай өгүүлдэг “In the Land of Blood and Honey” киноны найруулагчаар ажиллаж буй.