Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй нийт 2.1 мянган ширхэг бондыг 20.8 сая төгрөгөөр арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 152 хэлцэл хийгдсэн бол нийт 30 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21444.89 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 51.07 нэгжээр буюу 0.24% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 238.9 тэрбум төгрөг болсон байна. 2011 оны үнэт цаасны 226 удаагийн арилжаагаар 116.6 сая ширхэг хувьцааг 99.8 тэрбум төгрөгөөр, 2.2 сая ширхэг Засгийн газрын бондыг 223.5 тэрбум төгрөгөөр, 435.6 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 327.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4099 удаагийн арилжаагаар 860.8 сая ширхэг үнэт цаас арилжиж, 805.3 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.