ЭСЯ-ны ажилтан А.Батсайханыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

ЭСЯ-ны ажилтан А.Батсайханыг суллажээ

ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын 
Элчин сайдын яамны  хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан янжуур
тамхи  зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдэж, Польш улсын хил дээр өнгөрсөн
долоо хоногт саатуулагдсан билээ. Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ Польш
улсад  амарч явах үед нь тус улсын цагдаагийнхан саатуулсан юм. Польшийн
цагдаагийн байгууллагын зүгээс Монгол улсын иргэн А.Батсайханыг
2004-2007 онд Польш дахь Монголын ЭСЯ-нд ажиллах үедээ янжуур тамхи
зөөвөрлөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн, гурван сарын хугацаатай
баривчлахаар болсон талаараа Гадаад харилцааны яаманд албан мэдээлэл
ирүүлсэн юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр ОХУ дахь Монголын
ЭСЯ-ны  II нарийн бичгийн дарга А.Батсайханыг суллажээ. Ингэхдээ түүнийг гэм буруугүй гэж үзсэн үү, эсвэл батлан даалтад гаргасан уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

 А.Батсайхан нь 2004-2007 онд Монгол Улсаас Польш улсад суух Элчин
сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байгаад Монголд ирмэгцээ Төрийн
ёслолын албанд ажиллаж байжээ. Улмаар 2011 онд ОХУ-д суух Монгол Улсын
Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын тушаалд томилогдсон
байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж