Гандболын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Гандболын УАШТ эхэллээ

Гандболын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Буянт-Ухаа дахь спортын ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Анх удаа олон улсын жишигт нийцсэн стандарт талбайд болж буй улсын аваргад эрэгтэй 13, эмэгтэй зургаан багийн нийт 230 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэлээд өссөнөөс гадна дийлэнх нь их, дээд сургуулийн багууд байгаа нь гандболын спортын хөгжлийн бас нэгэн илрэл гэж холбогдох албаны хүмүүс онцолж байна. Түүнчлэн анх удаа 20*40 метр хэмжээтэй стандарт талбайд зохиогдож буй тул өмнө нь нэг баг таван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцдог байсан энэ удаад багууд долоон тоглогчоо талбайд гаргаж байгаа юм.

Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, маргааш шигшээ тоглолтууд болох ажээ.

Эх сурвалж: “Eagle News TV”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж