Тайландын ванг доромжилсон эрд ял оноовХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Уул уурхай 2011-11-23Тайландын ванг доромжилсон утгатай мессеж явуулсан эр 20 жил шоронд хоригдох ял сонсчээ. Ампон Тангнопакул гэгч 61 настай энэ эрийг өнгөрсөн жил Тайландын Ерөнхий сайдын нэгэн албан тушаалтан руу доромжилсон утгатай мессеж илгээсэн гэж буруутгасан юм. Тайландын вангийн нэр төрийг хамгаалах зорилготой кибер гэмт хэргийн тухай хуулийн дагуу түүнийг ялласан байна. Харин Тайландчууд түүнийг ялласныг эсэргүүцэж, уг хууль иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж шүүмжилсэн юм. Тайландад болсон үерийн улмаас түүний шүүх хурал өдий болтол хойшлогджээ.Н.Энх ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл