Тус компанийнхан 2013 оныг хүртэл 500 сая евро буюу 40 хувийн хэмнэлтийг
хийх тухай мэдээлжээ. Франц дахь салбараасаа 1000-2000 ажлыг хасах
болсон аж. Энэ нь тус компанийн ирэх арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж
эхлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм байна.
Компанийнхан Франц даяар 28 мянган ажилчинтай бөгөөд улс нь 87 хувийг нь
эзэмшдэг байна. Францын Эрчим хүчний сайд "Арева компани шинэ
төлөвлөгөөний дагуу ажлын таналтыг хийж байгаа учраас ямар нэг хохирол
байхгүй" хэмээжээ.
Герман эрчим хүчний асуудлыг халах болсноос тус улс дахь 1300 ажилтан
буюу 20 хувийн ажиллах хүчээ танах шаардлагатай болсон байна. Мөн Герман
дахь дөрвөн үйлдвэрээ худалдаж, хоёр салбарынхаа ажилчдыг цомхотгон,
нэг үйлдвэрээ бүрмөсөн үйл ажиллагааг нь зогсоосон юм.
Мөн Америкийн Лянчбург, Эрвин, Тэнэссээ зэрэг мужууд дахь түлшний
үйлдвэрээс 200 ажилчныг хассан байна. Мөн Бельгид 150 ажлын байрыг
танажээ. Мөн шинэ төлөвлөгөөний хүрээнд 2015 оны үйл ажиллагаандаа 750
сая еврог төсөвлөсөн байна.