Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

CD ашиглахаа болино

Дуу бичлэгийн томоохон компаниуд зарим нэг “баталгаатай эх сурвалж”-ийн
мэдээгээр 2012 оны эцэс гэхэд хөгжмийн компакт диск гаргахаа бүрэн
зогсоох магадлалтай байна.

Студиуд дуу бичлэгийн бүтээлээ зөвхөн
тоон хэлбэрээр вэб-сервис, онлайн дэлгүүрүүдээр борлуулах төлөвлөгөөтэй
байгаа бөгөөд уламжлалт CD хувилбараар зөвхөн хязгаарлагдмал тоотойгоор,
эсвэл нэртэй уран бүтээлчдийн цуглуулгын цомог маягтайгаар түгээх
бодлого баримтлах юм.

Энэ тохиолдолд CD худалдаалдаг дэлгүүрүүд
томоохон цохилт хүлээх бөгөөд тэдний борлуулалт он-лайн үйлчилгээ
өргөжсөнөөс хойш байнгын уналтанд орсоор байгаа билээ. Гэхдээ CD-нд
суурилсан аудио бүтээгдэхүүний мөхөл огцом өрнөхгүй байх гэж
мэргэжилтнүүд тооцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж