Улаан Кхмерийн удирдагчид шүүх хурлыг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Улаан Кхмерийн удирдагчид шүүх хурлыг үгүйсгэв

Камбожийн  маоист дэглэмийн үед иргэдийг үй олноор нь хоморголон устгасан Улаан Кхмерийн сүүлчийн удирдагчид НҮБ-ын дэмжлэгтэй шүүх хурал өөрсдийг нь шүүх эрхгүй гэж үзсэн гэнэ.  Өдгөө 80 гарсан тэдгээр дарангуйлагчид өөрсдөд нь тулгасан хэргийг үндэслэлгүй гэжээ. Пол Потын дэглэмийн үед өндөр албан тушаалтнууд байсан гурван этгээдийг 1975-1979 оны хооронд Камбожид 2.2 сая хүнийг хоморголон устгасан хэрэгт буруутгаж байгаа юм. Улаан Кхмерүүд Камбожид маоист дэглэм тогтоохын  тулд хүн болгоныг тариачин болохыг албадаж, эсэргүүцсэн хүнийг улсын дайсан гэж хөнөөж байжээ. Улаан Кхмерийн удирдагчдыг өнгөрсөн даваа гаригт шударга шүүхийн өмнө авчирсан. Харин Улаан Кхмерийн сүүлчийн удирдагчид өөрсдөд нь тулгасан ялыг “үлгэр” гэсэн бөгөөд Пол Потын дэглэмийн үед гарсан хэргийн хариуцлагыг хүлээхгүй гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж