
Түүнчлэн нийслэлийн Газрын албаныхан Улаанбаатар хотын хэмжээнд 9890 га нөөц газар байгааг тогтоож, суурьшлын шинэ бүсээр зарлажээ. Нөөц газарт Төмөр замын 64-ын гарам, Хурганы аж ахуй, Өлзийт хороолол, Ингэт толгой зэрэг газрууд багтаж байна. Улаанбаатар хотын иргэдийн хувьд мөн зуслангийн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хэмжээнд зулсангийн 19 аманд 9722 иргэн газар эзэмшиж байгаа гэнэ.
Газрын тухай хуульд нийслэлийн иргэн нь Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт газар өмчлөх эрхтэй хэмээн тусгасан тул авто зам дагуух газруудыг улаанбаатарчуудад эзэмшүүлэхээр төсөл боловсруулан байна. Ийм газруудын тоонд Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудыг нэр заан нэрлэсэн юм.
Г.Дарь