“Giorgio Armani” угаалгын өрөөний загвар зохион бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Giorgio Armani” угаалгын өрөөний загвар зохион бүтээнэ

“Armani Group” болон “Roca” нар хамтран угаалгын өрөөний шинэ концепт загвар бүтээхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Дээрх хоёр компани тус тусынхаа зах зээлд байр сууриа эзэлж, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн компани болон өргөжиж чадсаны хувьд гоёмсог, чамин тансаг, ер бусын мэдрэмж төрүүлэх угаалгын өрөөний загвар бий болгохоор авьяас чадвар, туршлагаа нэгтгэн ажиллах болжээ.
Armani/Roca шинэ угаалгын өрөө нь зөвхөн тавилга бус гэрэл чийдэн, ханын өнгөлгөө, шал болон таазны засал чимэглэл гээд угаалгын өрөөний интерьерийг цогцоор нь шийдсэн байх юм. Тансаг мэдрэмж, гойд уур амьсгалыг бүрдүүлэх угаалгын өрөө нь “Armani/Roca” нэртэй байх бөгөөд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн онцгой эрх бүхий дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэх ажээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж