![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/5b024475a4f21530/32e8ce7175b4cda9big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан ч, хойшлогдоод байна. Чуулганыг хойшлуулсан нь тус хуралдаан болохын өмнө УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, хоёр намын бүлгээс төсөвтэй холбогдуулан оруулж ирсэн саналыг авч хэлэлцэн чуулганд оруулах байсан ч саналаа нэгтгэж чадаагүйгээс болж хурал зарлах боломжгүй болгожээ. Чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төрийн ордны “Б” танхимд Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж байна.
Г.Дарь