Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Монголын урлагийн алтан үеийнхэн дунд од болон гялалзаж явсан Гавьяат жүжигчин З.Жарантавыг урлагийнхан дундаа хамгийн дэгжин, сонгодог эрхэмээр нэрлэдэг. Түүний хувьд хаана ч явсан тайзан дээр байгаа мэт биеэ авч явдаг нь залуу үеийнхэнд үлгэр дууриал болсоор ирсэн юм. Тайз, дэлгэц, сонгодог урлагт өөрийн хөдөлмөр, авьяас чадвараа гайхуулж, олон түмэнд хайрлан хүндлэгдсэн энэ эрхмийн гол имиж нь малгай гэдэг. Тэрбээр Үндэсний дээл өмссөн ч, ганган хослол өмссөн ч заавал малгай өмсдөг. Түүний имижийн гол илэрхийлэл болсон төрөл бүрийн хээнцэр малгай нь З.Жарантав гуайг улам ч эрхэмсэг харагдуулж чаддаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж