![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2010/12/6f968d26d282a18a/8e8ee3337681bf1big.jpeg)
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг угтан Стокгольм дахь ЭСЯ-наас зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг болох Монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нд ЭСЯ-ны байранд амжилттай болж өндөрлөлөө. ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, “MGL” клубээс хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 27, эмэгтэй 3 тамирчин оюун ухаанаа уралдуулан тэмцэлдсэнээс эмэгтэй шатарчдаас Д.Соёл-Эрдэнэ түрүүлж, эрэгтэйчүүдээс Э.Ганзориг 1-р байр, Ц.Давааням 2-р байр, П.Энхбат 3-р байрт шалгарав. Тэмцээнд амжилт гаргасан тамирчидад Элчин сайд Б.Энхмандах баяр хүргэж, ЭСЯ-ны Цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав гэж
Стокгольм дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.