Израиль дахь монголчуудыг бүртгэлд хамруулав

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Израиль дахь монголчуудыг бүртгэлд хамруулав

Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хилийн чанадад суугаа монгол иргэдийг бүртгэх ажлын хүрээнд Израиль Улсад оршин суугаа монгол иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулжээ. Иргэдийг бүртгэлд хамруулахаар Монгол Улсаас АНБЕУ-д суугаа Элчин сайд Д.Баярхүү, тус ЭСЯ-ны консулын ажилтан Б.Нямдагва нар энэ 11 дүгээр сарын 13-17-нд тус улсын Тель-Авив болон Иерусалим хотод томилолтоор ажилласан байна. Израиль Улсад оршин суугаа Монгол Улсын харьяат нийт 43 иргэнээс 35 иргэнийг нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, 25 иргэнд консулын журмын дагуу итгэмжлэл хийж өгчээ. Үлдсэн 6-8 иргэн нь Монголд ирэхдээ бүртгэлд хамрагдсан байсан аж. Томилолтоор ажиллах хугацаанд тус улс дахь манай Өргөмжит консул Ами Оркаби чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж