“Нээлттэй хаалганы өдөр” болно

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

“Нээлттэй хаалганы өдөр” болно

Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний болон орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Швед болон Скандинавын орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зориулан ЭСЯ-наас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Стокгольм хотноо зохион байгуулах гэж байна. Энэ тухай мэдээллийг Стокгольм дахь Элчин сайдын яамнаас ирүүллээ. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаа Туннелбанын “Alvik” буудлын урд талд “AlviksTorg” төвийн ойролцоо байрлах “GAMLATRYCKERIET” соёл, амралтын төвийн байранд арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 14.00-22.00 цагийн хооронд болох ажээ.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд:

14.00-16.00   ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Иргэний шинэчилсэн бүртгэл явуулна.

16.00-17.00  
  ЭСЯ байгуулагдснаас хойш хийж буй ажил, цаашид явуулах үйл ажиллагааны талаар Элчин сайд Б.Энхмандах танилцуулга хийнэ.

17.00-18.00    Монгол орны улс төр, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудлаар МУИС-ийн НШУС-ийн Проф. Ц.Ганболд, Дэд Проф С.Мөнхбат нар мэдээлэл хийнэ.  

18.00-19.00 
   Чөлөөт ярилцлага хийж, иргэдийн сонирхсон асуултад Элчин сайд Б.Энхмандах, МУИС-ийн Проф. Ц.Ганболд, Дэд Проф С.Мөнхбат нар болон ЭСЯ-ны ажилтнууд хариулт  өгнө.

19.00-20.30 
   “Хосоо – ТрансМонголиа” хамтлагийн тоглолт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж