Өнөөдөр Ч.Цэлмүүний төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Ч.Цэлмүүний төрсөн өдөр

Дуучин Ч.Цэлмүүн өнөөдөр 17 нас хүрч байгаа гэнэ. Тэрбээр 1994 оны энэ өдөр төрсөн юм. Тэрбээр анх “Universe Best Songs-2009” фестивальд оролцож, гранпри шагнал хүртэн, уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Ч.Цэлмүүн хамгийн сүүлд “Люмино” хамтлагийн дуучин Бажитай хамтран “Хол зай” хэмээх дууг дуулсан нь залуусын дунд хит болоод байгаа. Мөн тэд өнгөрсөн аравдугаар сард болсон “UBS Music Video awards-2011” наадмаас “Олны таашаалд нийцсэн шилдэг клип” номинацийн эзнээр тодорсон юм. Ч.Цэлмүүний хувьд удахгүй өөрийн бие даасан анхны цомгийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд  тус цомогт багтсан “Шөний бодол” дууны клип үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Залуу дуучин Ч.Цэлмүүндээ төрсөн өдрийн гал халуун мэндийн нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж