
Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барихад зарцуулна. Зээлийн хугацаа 32 жил, эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 1 хувь юм. Энэ асуудлыг өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн бол өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд мөн дэмжлэг хүлээгээд байна.
Г.Дарь