Монголд Европын кино өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Монголд Европын кино өдрүүд эхэллээ

Европын холбооны хоёр дахь удаагийн кино өдөрлөг өнөөдөр эхэлж байна. Европын кино өдрүүд өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг хүртэл тав хоногийн турш үргэлжлэх юм. Кино өдөрлөгийг Европын Холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газраас ХБНГУ-ын Гёте-Институтийн төлөөлөгчийн газар, Монгол-Францын соёлын төв хамтран “Black Box” театр, Монголын урлагийн зөвлөл, “Глоб Интернэшнл” ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  
 
Кино өдөрлөгт Европын холбооны гишүүн орнууд тухайн улс орондоо амжилт үзүүлсэн, сүүлийн үеийн нэг, нэг киногоор оролцоно.  Кино өдөрлөгийн нээлт өнөөдөр 18.00 цагт “Black Box” театрт болох юм. Нээлтэд Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Маркус Эдерер, Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотод байдаг Еьропын холбооны гишүүн орнуудын элчин сайдын яамдын тэргүүн, элчин сайдууд оролцоно. Кино өдөрлөгийг Чех улсын “Коля” киногоор эхлүүлнэ. Сонирхуулахад кино өдөрлөгийн хүрээнд гаргаж буй киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Европын кино өдрүүдийн хөтөлбөр

2011. 11. 23 Лхагва
20.00 “Коля” /Чех/ Ян Шверак

2011. 11. 24 Пүрэв
18.00 “Пүшкаш” /Унгар/ Тамаш  Алмаши
20.00 “Хүмүүс ба бурхад” /Франц/ Ксавиер Бовуа

2011. 11. 25 Баасан
18.00 Эрикийн эрэлд /Их Британи/ Кен Лоач
20.00 “Мөнх бус амьдрал” /Герман/ Доррис Доерри

2011. 11. 26 Бямба
11.00 “Миноэс” / Нидерланд/ Анни М.Г. Шмидт
14.00 “Заль” /Польш/ Ян Хрняк
16.00 “Төгөлдөр хуургүй эмэгтэй“ /Испани/ Хабиер Реболло

2011. 11. 27 Ням
11.00
“Бяцхан нууц”  /Люксембург/ Пол Крухтен
14.00 Дэлхий уудам ч  Бурхны аврал үргэлж дэргэд /Болгар/
           Стефан Командарев

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж