Хуульчид “Шударга ёс” хөдөлгөөн байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Хуульчид “Шударга ёс” хөдөлгөөн байгуулжээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Шударга ёс” хуульчдын нэгдсэн хөдөлгөөн байгуулагдсан талаар өмгөөлөгч О.Баасанхүү  нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсад шударга ёс алдагдаж, хууль тогтоомж, шударга ёсыг хангах үүрэг бүхий хууль хяналтын байгууллага, түүний удирдлагууд ялзарсан хэмээн үзэж байгаа ажээ. Иймд хуульчид нэгдэж, “Шударга ёс” хуульчдийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж  буйгаа мэдэгдсэн юм. “Шударга ёс” хуульчдын хөдөлгөөн нь шүүх, хууль хяналтын байгууллагаар хэрэг маргаанаа шийдүүлэх явцдаа эрх нь зөрчигдсөн улс төрч болон сэтгүүлчдэд  хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр  үйл ажиллагаа явуулах аж. “Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэн, өрсөлдөгчдөө гэмт хэрэгт хутган баривчилсан, БОАЖ-ын  сайд Л.Гансүх  сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарыг гэр бүлээр нь ялласан зэргийг дурдаж болно” хэмээн хуульд ярилаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж