Кимийг нөхөр нь “бүдүүн өгзөгтэй” гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Кимийг нөхөр нь “бүдүүн өгзөгтэй” гэжээ

“NBA”-ийн од Кристэй гэрлэж 72 хоногийн дараа салах өргөдөл гаргасан реалити шоуны од Ким Кардашиан  мөнгө, алдар нэрийн төлөө хуримласан гэдэг хэл аманд өртөөд байна. Саяхан Америкийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа Ким нөхөр нь түүнийг “бүдүүн өгзөгтэй” гэж байнга доромжилж, огт тоодоггүй байснаас салахаар болсон гэж ярьсан гэнэ. “Us Weekly” сонинд мэдээлсэнээр “NBA”-ийн од Крис эхнэртэйгээ бүдүүлэг харьцаж, олны өмнө нэр төрийг нь гутаадаг байсан гэнэ.  Крис эхнэрээ “ямар ч авьяасгүй, бас нэр төр гээд байгаа зүйлээ удаан хадгалж чадахгүй” гэж хэлж байсныг гэрчлэх хүн байгаа ажээ. Түүнээс гадна “Kourtney & Kim” реалити шоунд Ким салсан нөхрөө буруутгасны хариуд Крис 10 сая ам.доллар нэхэмжилж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж