Охидод ”Kotex young” бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Охидод ”Kotex young” бэлэглэлээ

MSM компани ХСХТТ-ийн охидод Kotex young бэлэглэлээ

 MSM компани нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн
Тусгай Төвийн охидын хэрэгцээнд зориулж Kotex Young ариун цэврийн хэрэглэлийг  2011 оны 9-дүгээр сараас эхлэн энэ оныг дуустал
сар бүр бэлэглэхээр болсон билээ.  Тус
төвд нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхийн хараа хяналтаас гарсан хагас болон бүтэн
өнчин 120 хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, амьдрах арга ухаанд сургадаг бөгөөд 60
гаруй нь залуу охид байдаг юм.

MSM компани нь дэлхийд алдартай Kimberly-Clark корпорацийн Монгол дахь албан
ёсны дистрибьютер бөгөөд Kotex брэндийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэгчиддээ
хүргэн ажилладаг. Өсвөр насны охидод зориулсан Kotex Young бүтээгдэхүүн нь
торгомсог зөөлөн гадаргуутай тул дөнгөж сарын тэмдэг нь ирж байгаа охидын биед
эвтэйхэн, тохиромжтой байдгаараа давуу талтай. Тиймээс ч
MSM компани тус төвийн өсвөр насны охидыг сонгожээ.

Тус компанийн хувьд нийгэмд чиглэсэн
олон үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Нийслэлийн Засаг даргын
дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн охидыг баярлуулахаас гадна, “Охидын эрүүл ахуй, бэлгийн бойжилт” сургалтыг
ахлах, дунд сургуулийн охидод тогтмол явуулдаг байна. 
 Энэхүү сургалтын 
гол  зорилго нь  өсвөр насны охидод  сарын тэмдэг гэж юу болох, ариун цэврийн
хэрэглэлийг хэрхэн зөв сонгох, хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар  танин мэдүүлэх буюу эрүүл мэндийн боловсрол
олгож, мэдээллээр хангах бөгөөд
2011
онд нийтдээ 11 сургуулийн 3248 өсвөр насны охидыг хамруулжээ.

 

Мөн залуу охиддоо дуулгахад www.kotex.mn
сайтыг MSM компанийн
хамт олон бүтээжээ. Энэхүү сайтнаас өсвөр насны охидод тулгардаг олон асуудлын
тухай, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншиж болох юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж