Хамилтон Николийг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Хамилтон Николийг тоосонгүй

Дуучин Николь Шерзингер, “Формула 1”-ийн нисэгч Льюс Хамилтон нарын хооронд бүх зүйл дууссан бололтой. Сарын өмө хоёр тийш болсон  тэд саяхан Лос Анжелесын нэгэн машин зогсоолын газарт “тааралджээ”. Николь уулзангуутаа түүнийг санасан мэт тэвэрсэн боловч “Формула 1”-ийн нисэгч сэтгэл нь огт хөдөлсөн шинжгүй байжээ. Николь тэдний хоорондох хүйтэн хөндий байдлыг эвдэж, Льюсийн амнаас үг унагах гэж юу ч юм хэлсэн боловч тэрбээр газар ширтэн, халаасандаа гараа хийн зогссоор байжээ. Энэ хачирхалтай уулзалтын үеэр тэд нэг ч удаа харц мөргөлдөөгүй нь гайхмаар.

Хосуудын салсан шалтгаанд Льюс Хамилтон “Николь залуу эр хүнээс хэтэрхий их зүйл шаардсан” хэмээсэн бол Николь найз залуутайгаа хуримлаж, хүүхэдтэй болохыг хүсч байсан юм. Гэсэн ч Льюс Хамилтон “Гэр бүл зохиоход эрт байна” гэж шийдсэнээр хосуудын харилцаа холдсон.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж