“Гүрэн” хамтлаг анхны цомгоо гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

“Гүрэн” хамтлаг анхны цомгоо гаргалаа

Энэ онд Дархан-Уул аймгийн Залуучууд театр байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд Монголын үндэстний их соёл болох язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг шимтэн оруулах зорилгоор этник урсгалаар уран бүтээл туурвих “Гүрэн” хамтлаг байгуулагдсан юм. Театрын уран бүтээлчдээс бүрдсэн тус хамтлаг өдгөө урын сандаа 10 гаруй бүтээлтэй болжээ. “Гүрэн” хамтлаг өнөөдөр хамтлагаа дарханчуудад танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Мөн энэ үеэр өөрсдийн анхны цомгоо танилцууллаа. Тэдний анхны цомог нь нийт 12 бүтээлтэй бөгөөд монгол аялгуунаас гадна Орос, Буриад, Япон, Солонгос зэрэг үндэстнүүдийн ардын дууг багтаажээ. Мөн цомгийн нээлтийнхээ үеэр “Хүннү домог”, “Ижий минь” гэсэн хоёр бүтээлээ дүрсжүүлснээ  албан ёсоор танилцуулсан байна.

У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж