Хөгжлийн банк хөрөнгө гаргах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк хөрөнгө гаргах боломжгүй

УИХ-аас 2010 оны хавар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсны зэрэгцээ Улаанбаатар хотыг аймгуудтай, аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох авто зам тавихаар болсон билээ. Гэвч хөтөлбөр өнөөг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа юм. Энэ асуудал юунаас болж гацаанд орсныг Зам ,тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодруулахад “Хөгжлийн банкныхан ирэх дөрөвдүгээр сараас наана хөрөнгө гаргах боломжгүй гэсэн учраас ажил эхлүүлэх боломжгүй байна” гэсэн тайлбар хийлээ. Хөгжлийн банкны тухай хуулийг  УИХ-аас батлахдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болж тусгасан юм. Засгийн газраас мөн энэхүү банкинд зориулж 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг өнгөрсөн хавар гаргаж байсан ч  ажил мөддөө урагшлахгүй бололтой. Түүнийгээ дагаад 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон ажил ирэх жил шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газарт шилжих нь үндсэндээ тодорхой боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж