Сэтгүүл зүйн оюутнууд шилдэг бүтээлээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн оюутнууд шилдэг бүтээлээ шалгарууллаа

Монголын оюутны холбоо, “Сэтгүүлч” коллеж хамтран сэтгүүл зүйн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд гурав дахь удаагаа “Мэдээллийн индэр” эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн даваа гаригт зохион байгууллаа. Тус бага хуралд нийт 30 орчим бүтээл ирснээс сүүлчийн шатанд 15 илтгэл шалгарч хэлэлцүүлсэн аж.  Монгол Улсын их сургуулийн оюутан Г.Мөнхтуяа “Монголын интернэт сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн юм. Харин Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан Ц.Жаргалцэцэг “Монголын хэвлэл мэдээлэл ба хямралын сэтгүүл зүй”, МУИС-ийн оюутан Б.Сайханчимэг “Телевизийн сэтгүүл зүй, аймгийн телевиз, санхүүгийн хараат байдал, хөтөлбөр төлөвлөлт, боловсон хүчин, тоног төхөөрөмж” сэдэвт илтгэлээрээ удаах байрт шалгарчээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж