“Нутгийн зүг” аялал Баруун-Уртад болно

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

“Нутгийн зүг” аялал Баруун-Уртад болно



"Мөнхчулуун сан"-аас

Ухаан билэгт, үнэн сургаалт
Уул шигээ түшигтэй ахмад буурлууддаа
улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэнд хүргэж, “Нутгийн зүг” аялалыг 2011 оны 11 дүгээр сарын 25-нд зохиох гэж байна. Энэхүү аялалд Сүхбаатар аймгийн уугуул, өдгөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй алдар хүндтэй, арвин их үйлстэй ахмадууд урилгаар оролцон, нэгэн өдрийн дотор уугуул нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг нүдээр үзэж, үр хүүхэд, ах дүү, анд нөхөдтэйгээ нүүр тулан халуун сэтгэлээр уулзан учирч, тэнгэрийн хөлгөөр зорчих болно. Мөн “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид “Жаахан шарга” театрын алтан тайзнаас тал нутгийн түмэн олонтойгоо аялгуу эгшгээрээ учран золгож, амгаланг айлтган мэндчилэх юм.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж