Малчдад явуулын номын сан ойртжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Малчдад явуулын номын сан ойртжээ

Булган аймгийн төв номын сангийн хамт олон жилд дунджаар 3,3 сая гаруй төгрөгийн үнэтэй 230-гаад нэр төрлийн 620 шахам номоор баяжилт хийж, 13 нэр төрлийн хэвлэл, 32 сая гаруй номоор 2550 орчим уншигч, 10 мянгаад иргэдэд үйлчилдэг байна. Тэд үйлчилгээгээ өргөтгөх, уншигчдын эгнээг нэмэгдүүлэх зорилгоор салбар, мөн зөөврийн болон нүүдлийн номын сангийн үйлчилгээг хэвшүүлжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын байранд салбар номын сан ажиллуулснаар тодорхой үйлч­лүүлэгчидтэй болоод байна. Өнгөрсөн сард аймгийн төвийн алслагдсан айл өрх иргэдэд үйлчилгээгээ ойртуулж ус цаг уур, орчны шинжилгээний төв, цэцэрлэг, нэгдүгээр дунд сургуулийн зарим ангитай хамтран зөөврийн номын сан ажиллуулан 50 гаруй уншигчдад 100 орчим номоор үйлчилжээ. Түүнчлэн, Баяннуур сумын иргэдэд зориулан зөөврийн номын сан ажиллуулсан бол Могод, Орхон, Хишиг-Өндөр, Бугат сумын уншигчдад номын солилцоогоор үйлчилсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж