![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2010/6/8ff43bfaeafc6c49/91dae6fc042a869ebig.jpg)
Дуучин Х.Ану найз залуутай болоод удаж байгаа бол хамтлагийн ахлагч Н.Соло саяхнаас нэгэн бизнесмэн залуутай дотносох болжээ. Харин дуучин Г.Анхмаагийн хувьд найман жил үерхсэн найз залуугаа амьдралын ханиараа сонгож, жүжигчин Т.Билэгжаргалтайгаа нэг гэрт амьдрах болоод удаж байна.
“Гурван охин” хамтлагийнхан ийн найз залуустай, хувийн амьдралдаа анхаарах болсон ч уран бүтээлээ орхихгүй гэлээ. Энэ зуныг киногоор амьсгалж өнгөрүүлсэн “Гурван охин”-ыхон шинэ жилээс өмнө гурван ч клипний зураг авалтыг дуусгахаар завгүй яваа юм байна.
М.Урин