
Монголд анх удаа зохиож буй эл үзэсгэлэн, яармагийн үеэр зар сурталчилгааны өнөөгийн чиг хандлага сэдэвт Бага хурал болох юм байна. Бага хуралд “Дижитал эринд шилжихэд хэвлэл мэдээллийнхэн бэлэн үү?, “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, “Дэвшилтэт медиа маркетинг” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Тус үзэсгэлэн яармагт нийт 10 гаруй салбарт үйл ажиллагааг явуулж буй 100 гаруй байгуулага оролцох аж. Тухайлбал, UBS, MN25, Эх орон телевиз, Zarmedee.mn, “Монгол шуудан” компани, “Цахилгаан холбоо” компаниудыг нэрлэж болно.
А.Зул