Эрүүгийн хэргийн үйлдэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэргийн үйлдэл нэмэгджээ

Хөвсгөл аймгийн шүүх энэ оны эхний арван сарын байдлаар анхан шатны шүүхээр эрүүгийн 284 хүнд холбогдох 158 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн нь сүүлийн таван жилийн дүнтэй харьцуулахад эрүүгийн хэрэг өссөн дүн мэдээтэй гарчээ. Харин иргэний хэргийн хувьд 1258 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад буурчээ. Энэ жил улсын тэмдэгтийн хураамжийн хуулинд нэмэлт өөрчлөлт орсноос хүмүүсийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь багассан, мөн хүмүүсийн хоорондох маргаан тодорхой хувиар буурчээ. Эрүүгийн хэрэг өссөн нь насанд хүрээгүй хүүхдүүд орон байрны хулгай, хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа болон насанд хүрсэн хэдий ч ажил сургуульгүй залуус согтуугаар дээрэм, булаалтын хэрэг их үйлдэж байгаатай холбоотой аж.

Мөн тус аймагт зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх, хориглосон ан агнах зэрэг байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг гарсаар байна гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж