Австрали уул уурхайд 30 хувийн татвар ноогдуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Австрали уул уурхайд 30 хувийн татвар ноогдуулна

Австралийн Засгийн газар уул уурхайн компаниудад 30 хувийн орлогын татвар ноогдуулахаар болсныг парламентын доод танхим баталсан байна. Засгийн газрын уг саналыг ирэх жилийн эхээр Сенатын дээд танхимаар хэлэлцэж батлах юм байна. Австралийн Засгийн газар энэ хууль нь байгалийн баялгийг тэгш хуваарилах ганц арга зам гэж тайлбарлажээ. 2012 оны долдугаар сараас мөрдөж эхлэх уг хууль тус улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аварга компани “Рио Тинто”, “BHP Billiton” зэрэг компаниудад хамаатай ажээ. Уг хууль батлагдвал нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эд олборлодог уул уурхайн компани Австралийн Засгийн газарт эхний гурван жилд орлогын  30 хувийн татварт 11 тэрбум ам.доллар төлөх юм. Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр уул уурхайн компаниудын орлогын татварыг нэмэгдүүлснээр бусад компаниудын татварыг бууруулж, ирэх жилийн төсвийн алдагдлыг бууруулна гэж тайлбарласан байна.

Австралийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн есдүгээр сард 6.3 тэрбум австрали долларт хүрч шинэ рекорд тогтоосон юм. Засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг сөрөг хүчний нам эсэргүүцэж, уул уурхайн компаниудад орлогын татвар ноогдуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг түлхэж, ажлын байрыг бууруулна гэж үзэж байгаа юм. Хуулийн төслийг тус улсын зүүний либерал үзэл баримтлалт “Ногоон” намын 73 гишүүний 71 нь хүлээн зөвшөөрчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж