АН-ын гишүүд уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүд уриалга гаргалаа

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа хот, суурин газрын гэр хороололд оршин суугаа Монгол Улсын иргэдэд хандан, уриалга гаргаснаа танилцуулав. Уриалгад,

“Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол Улсын үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялгаас олох орлогоос үнэ төлбөргүй хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг ыий болгох асуудлаар АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод удаа дараа шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдын хот суурин газрын гэр хорооллын иргэд Монгол хүнийг эрх ашгийг хамгаалах хүсэл эрмэлзэлгүй байдалд дүгнэлт хийж, МАН-ын дарга С.Батболдод болон түүний тэргүүлж байгаа МАН-д 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар гэр хорооллын иргэд сонгогчид та бүхнийг биднийг дэмжиж саналаа өгөхгүй байхыг уриалж байна” гэжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж