Үндэсний бөхийн хөгжил ийм л байна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн хөгжил ийм л байна

Энэ жилийн баяр наадам их сайхан болсон шүү.  Наад­маар олон ч эртэй, бяртай за­луучууд начин, харцага, заан цолны болзол хангасан. Наад­мын дараагаар Баяр наад­­мыг зохион байгуулах хо­рооноос шөвгөрсөн 32 бөхөөс сэр­гээшийн шинжилгээ ав­сан. Гэтэл сэргээшийн шин­жил­гээнд хамрагдсан 32 бөхөөс хоёрынх нь хариу сөрөг буюу сэргээш хэрэглэсэн гэж гарсан байна. Энэ хоёр бөх хэн, хэн байсныг Баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд дэлгэсэн. Гэтэл тэдэнд ямар хариуцлага тооцох бол гэсэн олон түмний хүлээлт талаар болсон бололтой. Сэр­гээшийн төрлийн эм бэлд­мэл хэрэглэсэн нь нэгэнт тодорхой болсон Улсын хар­цага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр нарт Баяр наадмыг зохион байгуулах хо­рооноос улсын наадамд ба­рилдах эрхийг хоёр жилээр ха­сах шийдвэр гаргасан байна. Нэ­гэнт цолоо авчихсан бөхөд наадмын эрхийг нь хоёр жи­лээр хасна гэдэг нь үнэндээ л асуудал биш шүү дээ. Ингээд харахаар үндэсний бөхийг дэм­жих, шүтэн бишрэх ямар ч хүсэлгүй болчихож байгаа юм л даа. Хүсэх л юм бол та ч сэргээш хэрэглэж байгаад улсын цолонд хүрчихэж бол­но шүү. Бөхийн бэлтгэл, хүч­ний бэлтгэлээ сайхан хийж бай­гаад наадмаас өмнөхөн сэр­­гээшээ хэрэглэчихээд улсын цолонд хүрнэ дээ. Тэ­гээд дараа нь Баяр наадмыг зохион байгуулах хорооноос нь шинжилгээ авна л биз. Шин­жилгээ сөрөг гарна л биз, ха­маа­гүй. Гол нь улсын цол нь үлдэх юм шүү дээ. Нэг цол авчихаад хоёр жил өнжчихөд юу нь болохгүй байх вэ дээ. Тэгээд ч ард түмэнд аятайхан зөөлрүүлж хэлэх үгтэй шүү дээ. “Баяр наадмыг зохион бай­гуулах хорооныхон шин­жил­гээг буруу хийсэн”, “Бие жаахан өвдөөд бэлдмэл хэ­рэг­лэсэн, ингэж балрахыг мэдсэнгүй” энэ тэр гээд хүмүүсээр өрөвдүүлэх ганц нэг үг хэлчихнэ. Тэгээд л болчих юм биш үү. Ингээд улсын цол ав­чихсан байхад нутгийн биз­несмэн ах нар хүртэл ах дүү болно шүү дээ. Унаа авч өгнө, байр бэлэглэнэ, сар бүр цалинжуулна, боловсролд хүр­­тэл анхаарна. Ингээд тэд­нийхээ итгэл дээр жаахан тог­лолт хийж байгаад өөрийн гэсэн бизнестэй болоод ав­на. Ингэсэн цагт үндэсний бө­хөөр дахин барилдах эсэх нь үнэндээ л сонин биш шүү дээ. Манай үндэсний гэх спорт эхлэл хэсэгтээ ч ийм л байсан, одоо ч ийм л байна. Цаашид ч ийм л байх төлөвтэй. Ер нь бол үүнийг л хөгжил, дэвшил гээд байдаг биз дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж