
Энэ жил Холливуудын дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн Megan Fox үргэлж дур булаам үзэсгэлэнтэй, гоёмсог харагддаг. Харин өчигдөр 23 настай жүжигчин бүсгүй ямар ч нүүр будалт хийгээгүй, гоо сайхны барааны дэлгүүрт үйлчлүүлж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Тэрбээр дэлгүүрийн зөвлөхтэй нилээд хугацаанд ярилцсаны эцэст, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн аван гарч ирсэн байна.
Жүжигчин бүсгүй гоо сайхандаа мөнгө харамладаггүй. Гоо сайханчдаа л гэхэд долоо хоногт 300$ төлдөг тухайгаа өмнө нь дурьдаж байсан юм.
Н.Наран