Концессийн зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Концессийн зөвлөлийн хурал боллоо

Өчигдөр орон нутгийн концессийн асуудлын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа талаар хурал боллоо.  Энэхүү хурлаар ойрын хугацаанд концессийн зүйл жагсаалтанд нэмж хэрэгжүүлэх ажлууд, цаашид ямар шат дарааллаар ажлыг хэрэгжүүлэх талаар  НӨХГ-ын дарга Ц.Баасанжав, НӨХГ-ын Концессийн хэлтсийн дарга Л.Мөнхчулуун нар тайлбар хийсэн юм. Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн чуулган саяхан болж өнгөрсөн. Үүнд концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ.

Энэ нь концесийн тухай асуудал хотын бодлогын түвшинд анхаарал хандуулж байна гэсэн үг” хэмээн онцлов. Концессийн зөвлөл байгуулагдаад удаагүй ч гурав дахь удаагаа хуралдаан зохион байгуулж байна. Уг хуралдаанаас цаашид авч хэрэгжүүлэх таван санал гаргалаа. Төслийг зарлаж гэрээ байгуулах хүртэл материалын зардал их гардаг, урт хугацаа шаардагддаг тул ердийн тендертэй адилгүй. Иймээс зайлшгүй концессоор хийгдэх ажлын үнийн дүнгийн доод жишиг, хугацаа зэрэг шалгуур гаргаж жагсаалт батлуулах, төсөвт суулгаж чадаагүй ажлуудыг жагсаалтанд оруулдаг практикийг зогсоох, Засгийн газрын тогтоолоор баталсан концессын зүйлийн жагсаалтанд багтсан төслүүдийн ТЭЗҮ-ийг   Үндэсний  хөгжил, шинэтгэлийн хороо боловсруулж Төрийн өмчийн хороонд хүргүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг. Энэ жишгээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх орон нутгийн өмчийн концессоор хийгдэх төслийн ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нэгтгэн зохион   байгуулж, концессоор хэрэгжүүлэх боломжтой нь тогтоогдсон төслүүдийг Нийслэлийн  өмчийн  харилцааны газарт хүргүүлэн тус газраас Нийслэлийн Засаг даргаар уламжлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг журам тогтоож ажиллах, ТХХТ, Концессын хэлтсийн мэргэжилтнүүд уралдаант шалгаруулалтын баримт бичиг, концессын гэрээний төсөл боловсруулах төрөөс үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг,  боломж ямар байдаг талаар концессыг амжилттай хэрэгжүүлж буй  гадаад оронд явж туршлага судлах, практик дээр хэрхэн яаж хэрэгжиж байгааг бодитоор үзэж судлах үүднээс  сургалтанд хамрагдах зэрэг арга хэмжээ авах, Нийслэлийн хэмжээнд концессоор хийгдэх ажлуудад олон улсын зөвлөхөөр үнэлгээ хийлгэх, эрэмбэлүүлэх, олон улсын нээлттэй тендерт зөвлөх ажиллуулах  асуудлыг шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэсэн таван санал гаргалаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж