Н.Алтанхуяг дарга 1996 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож байсан бол 2008 онд тус дүүрэгт дахин нэр дэвшин ялалт байгуулж байсан. Мөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхитэй оролцож байсан хараацайнуудын нэг гэж хэлж болно. Тэрбээр Монголын Социал демократ намыг 1990 онд байгуулахад анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш намынхаа генсекээр дөрвөнтөө томилогдсон энэ эрхмийг “Мөнхийн генсек” хэмээн нэрлэдэг байсан үе ч бий. Харин цагтаа “мөнхийн” гэх тодотгол зүүж явсан Н.Алтанхуяг дарга АН-ын даргын суудалд мөнхийн биш юм гэхэд удаан хугацаанд сууж чадах нь ийнхүү эргэлзээтэй болж байна.
Т.Хасбаатараар өөртөө улаан сарнай өгүүлж дөнгөсөн Н.Алтанхуяг дарга АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр улаан сарнайн эзэн болж чадах эсэхийг харах л үлдлээ. Эсвэл саяхны нэг өдөр “Манай намд хандив өгөөрэй. 500 төгрөг өгсөн хүнд ч баярлана” хэмээн гуйж зогссон тэр дүр төрхөө дахин харуулах болов уу.
"Улс төрийн тойм" сонин