ХасБанк бизнесийн үйлчилгээний төвөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

ХасБанк бизнесийн үйлчилгээний төвөө нээлээ

2011 онд банк санхүүгийн салбарт хамгийн хурдацтай өсөн дэвжиж буй ХасБанк нь өнөөдөр үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан БИЗНЕС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨ Улаанбаатар хотын төв байршилд буюу хуучнаар Түшиг их дэлгүүрийн байранд ёслол төгөлдөр нээлээ.
2011 оны 3-р улиралын байдлаар Монгол улсын хэмжээнд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 17%-иар буюу түүхэнд байгаагүй хэмжээгээр өссөн, гадаад худалдаа 2 дахин нэмэгдэж, банкны салбарын хөрөнгө хурдацтай өсч байгаа зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нь ХасБанкны зүгээс байгууллага болон ЖДБ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргэх үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлэх, цаашид үйлчилгээний шилдэг соёлыг нэвтрүүлж ажиллах үндэслэл болж байгаа юм.

ХасБанкны шинэ Бизнес Үйлчилгээний Төвийн нээлтэнд ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) Дарга Ч.Ганболд болон ТУЗ-н гишүүд тус банкны хүндэт харилцагч нарын хамт оролцож, Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир үг хэллээ.

Энэхүү Банкны гурав дахь Бизнес Үйлчилгээний Төв нь харилцагч бүрийн онцгой хэрэгцээнд нийцсэн бизнесийн зээл, хадгаламж, харилцах дансны үйлчилгээг үзүүлэхээс гадна төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад мөнгөн гуйвууллага, шилжүүлэг, гадаад худалдааны санхүүжилт зэрэг бүх төрлийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг дээд зэргийн тохилог орчинд өндөр туршлагатай хамт олон, шилдэг үйлчилгээгээр дамжуулан хүргэж эхэллээ. Түүнчлэн, ажлын өдрүүдэд банкны үйлчилгээ авах цаг зав багатай ажил хэрэгч бизнес болон байгууллагын харилцагч нартаа амралтын өдрүүдэд үйлчлэх юм.

САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
Зөв Банк. ХасБанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж