Хүүхдийн лиг гэх тодотголтой тус тэмцээн өсвөр насныхныг “Архигүй, тамхигүй, хоггүй” гэсэн уриан дор нэгтгэх юм. Монголын өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх, цаашлаад олон улсын чанартай тэмцээн, уралдаанд залуу тамирчдаа сойх үндсэн зорилго агуулж буй тус тэмцээнийг сургуулийн аварга, аймаг, дүүргийн аварга, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулна. Ингэхдээ аймаг, дүүрэг бүрт тэргүүлсэн багийг шигшээ тэмцээнд оролцуулах юм байна.
Тэмцээнд 1994 оноос хойш төрсөн, ЕБС-ийн бүх сурагчид оролцох боломжтой ба нэг баг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй байх юм.
“Pepsi Junior League” тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.basket.mn хаягаас авна уу.