Скандинавын орнууд үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлжээ | News.MN

Скандинавын орнууд үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Скандинавын орнууд үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлжээ

Скандинавын орнууд үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлжээ

Швед болон Норвегийн хэрэглэгчид үүрэн телефоны 4G сүлжээг ашиглах анхны хэрэглэгчдийн нэг болох нь. Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч “TeliaSonera” фирм Осло болон Стокгольм хотод 4G сүлжээг нэвтрүүлэх ажлаа амжилттай дуусгасан бөгөөд компанийн мэдэгдсэнээр хэрэглэгчид 2010 оны эхээр 4G сүлжээг ашиглах боломжтой болох гэнэ. Энэхүү сүлжээ хараахан дэлгэрээгүй байгаатай холбоотойгоор одоохондоо 4G сүлжээнд ашиглагдах гар утас худалдаанд гараагүй байгаа учир эхэн үед хэрэглэгчид Bluetooth модем, эсвэл лэптопын тусламжтайгаар 4G сүлжээнд холбогдох аж. Үүрэн телефоны шинэ эрин үе гэж болох 4G сүлжээ нь Long Term Evolution /LTE/ технологи дээр суурилсан бөгөөд хэрэглэгчид секундэд 100 мегабит хүртэлх хурдаар өгөгдөл татаж авах боломжтой юм. Энэ нь одоо хэрэглэгдэж буй 3G сүлжээнээс даруй 10 дахин хурдан гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад, LTE технологийг нэвтрүүлсэн, өөрөөр хэлбэл 4G сүлжээг дэмжиж ажиллах гар утас 2010 оны дундуур худалдаанд гарах гэнэ. Харин Өмнөд Солонгосын “Samsung” корпораци 4G сүлжээнд холбогдох Bluetooth модемийг үйлдвэрлэж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж