
Сургалт 2011 оны 11 дүгээр сарын 22-23 29-30-нд үргэлжлэх бөгөөд 100 гаруй хорооны зохион байгуулагчийг оролцуулах юм. Өнөөдөр эхэлсэн сургалтанд Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн ажилтнууд оролцлоо. Тэдэнд хорооны эрх зүйн зохицуулалт, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлтийн талаар анхаарах асуудал, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын тухай, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дагаж мөрдөх журам зэрэг сэдвүүдээр номын дуу сонсгоно.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn