![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/3/6d51e86444b1dc8a/8756d8985a29ec08big.jpg)
Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн иргэдийн дотроос ДОХ-ын халдвар тээгч 99 дэх тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар тээгч нь 40-45 насны эрэгтэй хүн бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг аж. Өнгөрсөн есдүгээр сард 98 дахь тохиолдол бүртгэгдэж байсныг сануулъя. Харин 99 дэх тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэй байдгийн олонхи нь ижил хүйстэн залуус байдаг аж. Одоогийн байдлаар Монгол улсад бүртгэгдээд байгаа ДОХ-ын халдвар тээгчдийн 15 нь нас барсан гэсэн мэдээлэл байна.
О.Сэргэлэн
.