Нэгдсэн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Нэгдсэн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй байна

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийж, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан юм. Гэвч Төсвийн байнгын хороогоор хийх Төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо хойшлоод байна. УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг саналаа нэгтгэж чадаагүйгээс хэлэлцүүлэг ийн саатжээ. Хэрэв өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж чадвал чуулганы нэгдсэн хуралдаан хийнэ, амжихгүй бол нэгдсэн хуралдаан хийхгүй гэсэн тодорхойгүй байдал үүсээд байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж