![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2011/11/16f10ebf19762411/b36d3c62a7b11a2bbig.jpeg)
Түүнчлэн Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б /53 настай, эмэгтэй/ Идэрийн голд энэ сарын 21-нд унаж, осолдсон дуудлагын дагуу тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн албан хаагчид очсон боловч одоог хүртэл сураг гаргаагүй байна. Эрэлд туслахаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын 10 албан хаагч очиж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байга ажээ.
Нийт нутгаар гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөстсөн ч уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байгаа учир мөсний даац хүн, мал, автомашин зорчиход энэ мэт осол гарах магадлалтай байгаа тул иргэд, малчид, жолооч тээвэрчид зам товчлох зорилгоор гол мөрөн гаталж, баталгаагүй зам гүүрээр зорчсоноос гол мөрөнд осолдох, цөмрөх тохиолдол гарсаар байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.
С.Отгон