Apple HTC-ын патентыг хуулбарлаагүй

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Apple HTC-ын патентыг хуулбарлаагүй

Тайваны HTC корпораци өөрийн бүтээгдэхүүний S3 графикийн патентыг Apple хэд хэдэн бүтээгдэхүүндээ ашигласан хэмээн шүүхэд гомдол гаргаад байсан. S3 график нь зургийн нягтралыг сайжруулах технологи ба анх 2010 оны тавдугаар сард худалдааны тэмдгээ авч байсан аж.

АНУ-ын олон улсын худалдааны комисс Тайваны HTC-ын гомдлыг хүчингүй болгож, Apple-ын бүтээгдэхүүнийг нь худалдаанд гаргахыг хориглох үндэслэлгүй гэж үзсэн байна.

Apple зохиогчийн эрхийн асуудлаар нилээн хэдэн орны шүүхэд дуудагдаад байгаа ба хамгийн ширүүн тэмцэл өрнөж буй нь Samsung-тэй хийж буй маргаан юм. Apple компанийн хуульчид Австралийн Сидней хотод ирж, Samsung-ийн Galaxy Tab бүтээгэдхүүн Apple-ын touchscreen патентыг хуулбарласан хэмээн зарга үүсгэж, тус улсад зарахыг хориглох хүсэлт гаргажээ.

Харин Samsung-ынхан эсрэг дайралт болгож, 3G патентаар зарга үүсгэн iPad болон iPhone-ийн худалдаанд хориг тавих хүсэлтээ Нидерландын шүүхэд гаргав.
Өнөөдрийг хүртэл өрнөсөн хоёр компанийн заргад:

– Galaxy Tab 10.1-ыг Германд худалдахыг хориглосон

-Нидерландад Samsung-ын смартфоны худалдааг ирэх аравдугаар сараас хориглож магадгүй

-Samsung Австралид таблетаа танилцуулахаар төлөвлөж байсан ч шүүхэд гаргаад буй заргаас үүдэн хойшлогдоод байна.

Эдгээр үр дүнгүүдээс гарахад хоёр компанийн цусгүй дайнд одоогоор Apple ялалт байгуулж явна. Гэхдээ Samsung компани Apple-д зүгээр сууж байгаад бууж өгөхгүй бололтой. Тэд дараагийн удаад Франц, Өмнөд Солонгос зэрэг улсуудад Apple-ын эсрэг зарга мэдүүлэхээр төлөвлөж байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж