АНУ-ын олон улсын худалдааны комисс Тайваны HTC-ын гомдлыг хүчингүй болгож, Apple-ын бүтээгдэхүүнийг нь худалдаанд гаргахыг хориглох үндэслэлгүй гэж үзсэн байна.
Apple зохиогчийн эрхийн асуудлаар нилээн хэдэн орны шүүхэд дуудагдаад байгаа ба хамгийн ширүүн тэмцэл өрнөж буй нь Samsung-тэй хийж буй маргаан юм. Apple компанийн хуульчид Австралийн Сидней хотод ирж, Samsung-ийн Galaxy Tab бүтээгэдхүүн Apple-ын touchscreen патентыг хуулбарласан хэмээн зарга үүсгэж, тус улсад зарахыг хориглох хүсэлт гаргажээ.
Харин Samsung-ынхан эсрэг дайралт болгож, 3G патентаар зарга үүсгэн iPad болон iPhone-ийн худалдаанд хориг тавих хүсэлтээ Нидерландын шүүхэд гаргав.
Өнөөдрийг хүртэл өрнөсөн хоёр компанийн заргад:
– Galaxy Tab 10.1-ыг Германд худалдахыг хориглосон
-Нидерландад Samsung-ын смартфоны худалдааг ирэх аравдугаар сараас хориглож магадгүй
-Samsung Австралид таблетаа танилцуулахаар төлөвлөж байсан ч шүүхэд гаргаад буй заргаас үүдэн хойшлогдоод байна.
Эдгээр үр дүнгүүдээс гарахад хоёр компанийн цусгүй дайнд одоогоор Apple ялалт байгуулж явна. Гэхдээ Samsung компани Apple-д зүгээр сууж байгаад бууж өгөхгүй бололтой. Тэд дараагийн удаад Франц, Өмнөд Солонгос зэрэг улсуудад Apple-ын эсрэг зарга мэдүүлэхээр төлөвлөж байна.