“Яах ч аргагүй согтуугаар жолоодох болсон”

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Яах ч аргагүй согтуугаар жолоодох болсон”

Замын цагдаагийн газар өөрийн веб хуудсаараа дамжуулан жолооч нарын дунд нэгэн анхаарал татахуйц судалгааг хийж эхэлжээ. Энэхүү судалгаанд хэн ч нэр усаа хэлэлгүй оролцох боломжтой юм. Одоогийн байдлаар “Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан уу, яагаад? гэх асуултад 174 нь санал асуулгад оролцжээ. Тэд бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож байсан гэдгээ дурдсан байна. Харин яагаад оролцох болсон шалтгаанаа “Яах ч аргагүй явах шаардлага гараад” гэж 105 нь, 43 нь “Өөрийгөө согтуу биш гэж бодсон”, “Ингэж явах нь аюултай биш” гэж 26 нь тайлбарласан байна.
Дашрамд дурдахад, АНУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд “Санаатайгаар бусдын амь нас болон өөрийн амийг хохироохыг оролдсон гэх” зүйл ангиар зүйлчлэн эрүү үүсгэдэг аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж