Цэц Сэлэнгийн иргэдийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Цэц Сэлэнгийн иргэдийн асуудлыг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж өргөдөл ирүүлжээ. Тэрбээр өргөдөлдөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших 20 айлын 13 дугаар байрыг Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 258 дахь заалтаар хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтад оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна гэжээ. Тухайн орон сууцыг хувьчилж болохгүй гэсэн жагсаалтад оруулж Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлын дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагт Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд болохоор тов зарлагдлаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж